НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ

ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Монголын нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжийн судалгааны дүнг танилцуулж байна. Судалгааг Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1000 иргэдээс MЭК ХХК сар бүр авдаг болно.

Сонголтгүй сонголт
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УИХ-Д СУУДАЛ БҮХИЙ НАМ, БИЕ ДААГЧ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

Сонгогчид хэнийг ч дэмжихгүй гэдэг ч хэн нэгэнд санал өгөх л хэрэгтэй болдог. Сонголтгүй сонголт гэмээр юм уу даа. Энэ сард оны эхнээс толгой өөд татаагүй уруудаж явсан Ардчилсан намын рейтинг багахан ч гэсэн өндийж нар харахтайгаа болж байна. Олон нийт Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг нам, эвсэлийн хамтарсан кабинет гэж үзэхээс илүү Ардчилсан намын Засгийн газар хэмээн дүгнэж байгаа нь ажиглагдаж байна. Иргэний зориг, МАХН-МҮАН эвслийн Засгийн газарт авсан сайдуудын суудал зөвхөн бэлэг тэмдэгийн чанартай, шийдвэр гаргах түвшинд төдий их нөлөөлж чадахааргүй гэж харж байж болох юм.
Харин эсрэгээрээ олон нийтээс нэмэх оноо цуглуулж байсан, сөрөг хүчний дүрд тоглохоос өөр сонголтгүй болсон МАН-ын үнэлэмж уруудаад эхэлжээ. Өрсөлдөгчид нь муу байхын хэрээр МАН хүчирхэгждэг байсан цаг түүх болон ард хоцорчээ.

Сонголтын урсгал
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УИХ-Д СУУДАЛ БҮХИЙ НАМ, БИЕ ДААГЧ (2012 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД САНАЛ ӨГСӨН НАМ, ЭВСЛЭЭР, ЭЗЛЭХ ХУВИАР)

УИХ-ын 2012 оны сонгуульд нам, эвсэл, бие даагчдад саналаа өгсөн сонгогчид одоо хэнийг дэмжих тухай асуултын хариултыг бид харж байна. Сонгогчдынхоо 22 хувийг бусад нам эвсэлд алдсанаараа Ардчилсан нам энэ үзүүлэлтийг тэргүүлж байна. Энэ намын сонгогчдын сонголтын сэтгэл зүй хамгийн өндөр савлагаатай байгаа бололтой.
Сонгогчдынхоо 52 хувийг хадгалж үлдсэн МАН, 61 хувийг хадгалж үлдсэн МАХН-МҮАН итгэлтэй сонгогчидтой гэсэн үзүүлэлтийг энэхүү судалгааны дүн харууллаа.

Ердийн Ерөнхийлөгч
ХАРИУЛАГЧИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

УИХ есдүгээр сард Өршөөлийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрч хэлэлцэж эхэлсэн нь Ерөнхийлөгчийг эергээр үнэлэх иргэдийн хувь нэмэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.

Шийдлийн хүлээлт
ХАРИУЛАГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР 11.2014-10.2015)

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тэргүүлсэн хугацааны ерөнхий дүр зураг юм. Ерөнхий сайдын албыг анх авч, Шийдлийн Засгийн газар бүрдэж эхэлж байх үетэй харьцуулж харвал “муу”, “маш муу”, “мэдэхгүй” гэсэн хэсэг 60 хувиас 56 хувь болж буурсан байна. “Дунд”, “сайн” гэх үнэлгээ 41 хувиас 44 болж өссөн байгаа юм. Эндээс олон нийт Ч.Сайханбилэгийг анх Ерөнхий сайд болоход үл итгэх хандлагатай байсан байдал буурч түүний Засгийн газрыг ямартай ч эхлүүлсэн газар бүрдэж эхэлж байх үетэй харьцуулж харвал муу, маш муу, мэдэхгүй гэсэн хэсэг 60 хувиас 56 хувь болж буурсан байна. Эндээс олон нийт Ч.Сайханбилэгийг анх Ерөнхий сайд болоход үл итгэх хандлагатай байсан байдал буурч түүний Засгийн газрыг ямартай ч эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байгаа бололтой.

Юу ч хийгээгүй байхад
ХАРИУЛАГЧИЙН УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

УИХ-ын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ эерэг чиглэлд бага ч гэссэн өссөн байна. УИХ есдүгээр сард олон нийтийн эрх ашигт нийцсэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаагүй эсвэл ямар нэгэн популист үйл ажиллагаа явуулаагүй байхад үнэлгээ ийнхүү өссөний шалтгаан нь юу байсан бэ? Тэд өнгөрөгч сард сайд нарыг томилж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн Өршөөлийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрч хэлэлцэж эхэлсэн ч тодорхой шийдвэрийг өнөөдрийг хүртэл гаргаагүй л байгаа. Энэ бүхнээс олон нийт УИХ-ын гишүүдийн хэрүүлээс залхаж, тэднийг чимээгүй байгаад нь баярлаж, нэмэх оноо өгч байна гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй бололтой.

Дутуу алсан могой
ХАРИУЛАГЧИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

Хотын захирагчийн үйл ажиллагааг үнэнчээр дэмжиж, хүлээн зөвшөөрдөг хэсэг хүмүүс нийтийн дунд байсаар л байгаагийн зэрэгцээ түүнийг сөргөөр үнэлэх, юу хийгээд байгаа юм бүү мэд гэж дүгнэх хэсэг өссөн байх юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хийсэн өөрчлөлт нийгэмд тодорхой хэмжээгээр эерэг сэтгэгдэл төрүүлж, хүлээсэн үр дүнг өгчээ. Гэсэн ч иргэдэд автобусны чиглэл, ухаалаг картын ашиглалт зэрэг хэрэглээний мэдээллийг дутуу өгсөн, буудал дээр удаан хүлээлгэдэг, тодорхой тогтсон цагийн дагуу тээвэр хийхгүй байгаа, чиглэлийн эргэлт богино болж үйлчлүүлэгчдээс нэмэлт зардал гарсан зэрэг нь хотын захирагчид хасах оноо өгөх шалтгаан болсон гэх дүгнэлт хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл түүний зоригтой хийж эхлүүлж байгаа шинэчлэлүүдийн “дутуу алсан могой” шиг үр дагаварууд эргэж өөр рүү нь довтлох сэдэм болох эрсдэлтийг агуулж байна. Өрсөлдөгчид нь ч ашиглах биз.
Нийслэл хотод амьдарч байгаагийнхаа төлөө татвар төлөх нь байж болох хэдий ч хэн ч “татвар” гээчийг төлөхдөө дургүйг “том” дарга бодсон болов уу? Нийслэлийн татварын тухай шийдэл түүнд хэр олон хасах оноо авчрахыг бид дараагийн сард харах биз ээ.

Уруудсан чансаа
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

Улстөрчдийн олон нийтээс цуглуулсан оноог энэ графикаас харвал УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг үргэлж манлайлах байр суурьтай байв. Гэхдээ түүний оноо сөнгөрсөн гуравдугаар сараас тогтмол буурч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй юм.
Оны эхэнд түүнээс ч өндөр оноог цуглуулж чадсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын оноо өнгөрсөн хугацаанд маш бага бууралттай, тогтмол байжээ.
Өндөр чансаатай улстөрчдийн жагсаалтад ганц дайчин ганцаардахгүй гэгчээр ганц эмэгтэй улстөрч байгаа нь УИХ-ын гишүүн Г.Уянга юм. Тэрээр өнгөрөгч хоёрдугаар сард огцом байдлаар судалгаанд оролцогчдоос өндөр дэмжлэг авч чадсан бөгөөд түүнээс хойш энэ рейтингээ хадгалжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ жагсаалтад өөрийн байр суурьтай байсаар л байдаг. Суурин амьдралтай болсон Улаанбаатарчуудын сонголтод нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ нь нөлөөлөх хүчин зүйл хэвээрээ байгаагийн тод илрэл гэж хэлвэл нэг их маргаан дагуулахгүй байх.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дөрвдүгээр сараас хойш жагсаалтад сураг чимээгүй байж байгаад энэ сард дахин орж ирлээ. Хотын нийтийн тээвэрт хийсэн шинэчлэл олонхийн дэмжлэгийг авч чадсаны илрэл энэ байх.
Судалгааны үр дүнгийн өөр нэгэн сонирхолтой дүр зураг бол хэн нэгний рейтинг огцом буурснаар өөр нэгний үнэлгээ өссөн үзүүлэлт огт алга. Судалгааны дүнг том зургаар нь харах юм бол улстөрчид хэдий их зурагтаар гарна, биелэх эсэх, зөв буруу нь хамаагүй олон нийтийн хүссэн зүйлийг ярьж л байвал “сайн” үнэлгээ авдаг байдал огт өөрчлөгдөхгүй байна. Популизмын үр дүн ийм хүчтэй хэвээрээ байгаа цагт популистууд өөрсдийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, харин ч энэ байдлыг ашигласаар байх биз ээ.

Таалагдах албатай юу?
ХАРИУЛАГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-10.2015)

Ингэж асуумаар байна уу. Улстөрчид олон нийтэд үнэхээр таалагдах албатай юу? Огт таалагддаггүй буюу “муу хүн” гэсэн энэ жагсаалтад байсаар байдаг улстөрчид сүүлийн 25 жилийн төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсоор л байдаг. Тэгэхээр муугаар ч хамаагүй хэлэгдэж, олны анхаарлын төвд байсаар байх нь улстөрийн рейтингээ хадгалах бас нэгэн арга бололтой. Энэ жагсаалтыг оны эхнээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг тэргүүлжээ. Тэрээр дундаж 15 оноог тогтмол авдаг. Харин энэ жагсаалтад мартагдсан “улстөрч” Н.Энхбаяр аравдугаар сард гэнэт мориллоо. “Шар ордон”-оор сэлгүүцэж “тэжээсэн бяруу”-нуудынхаа хаалгыг өшиглөсөн түүнд хандан УИХ-ын эрхэм гишүүн бүсгүй “Би танд үнэнч” гэж хэвлэлийн хуудсаар зарласан зэрэг үйл явдлууд мартагдах шахсан түүнийг Монголын нөлөө бүхий улстөрчдийн жагсаалтад дахин авчиржээ. Энэ жагсаалтаас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Баярцогт нар хэзээ ч хасагдахгүй бололтой. Өнгөрсөн онд энэ ангилалд манлайлж байсан тэд энэ жил харьцангуй нэг түвшнийг барьж байна.

Судалгааны зорилтот бүлэгЭнэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацааСудалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэлСудалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.

Судалгааны түүвэрлэлтСудалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадварИтгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалтСудалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Техникийн тайлангийн QR
Техникийн тайлангийн QR