НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ

ИТГЭЛ АЛДАРСАН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР

Сар бүр Монголын нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжийн танадалтыг хийж, үр дүнг нэгтгэж танилцуулдаг MЭК ХХК-ийн 11 дүгээр сарын судалгааг танилцуулж байна.

Хумигдсан орон зай
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УИХ-Д СУУДАЛ БҮХИЙ НАМ, БИЕ ДААГЧ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

Энэхүү судалгааны дүн улс төрийн сонгуулийн хугацаа дөхөж байгааг харуулж байна. Сонгууль дөхөхийн хэрээр намуудын сонгуульд тэр тусмаа сонгогчдын сонголтод нөлөөлөх үйл ажиллагаа идэвхжиж эхэлжээ. Хэнийг ч дэмжихгүй гэж “томордог” сонгогчид нам, эвсэл, бие даагчид руу анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой. АН, МАН, бие даагчдыг сонирхох “таашаал” тус бүр 2%-иар өссөн бол жагсаалтад шинэ нам 3%-ийн үнэлэмжтэй орж ирсэн байна. Харин сонгогчдын эргэсэн сэтгэл зүйгээс хувь хүртэх “амны хишиг” Иргэний Зориг, МАХН-д дутжээ. Өнгөрөгч сард 41-ээс 33 хувь хүртэл навс унасан сонгогчдын “тунирхал”-ын индекс цаашид тогтвортой унасаар байх нь маргаангүй.

Энэ үзүүлэлтийг хас
ХАРИУЛАГЧИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

Судалгааны компанид би ингэж санал болгомоор байна. Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж, өнгөрсөн сард олны анхаарлыг татаж чадсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улстөрийн карьер хуулийн зохицуулалтаар “дуусч байгаа”. Түүнд Н.Энхбаяр шиг олны анхаарлын төвд байсаар байх чадамж хүрнэ гэдэгт эргэлзэж байна шүү. Түүний үг, үйлдэл дэлхийн улстөрч болох амбицтай гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ Монголд улстөр хийдэг шиг дардан замыг “номер 1 мөнхийн дайсан” нь тавьж өгөх нь юу л бол…

Амьгүй албат
ХАРИУЛАГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР 11.2014-11.2015)

Дэд сайд нарыг ажлаас нь халж нэг сарын цалингийн фонд хэмнээд 6 сарын нөхөн олговор олгож төлөвлөөгүй зардал гаргадаг Засгийн газарт “амь” байгаа эсэхэд эргэлзэхээр байна. Тэдний, тэр тусмаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн үйлдэл, хэлсэн үг гээд гогдож аваад өөд нь татчихмаар, өөлж баалчихмаар юу ч үгүй. Түүнд “цай ч үгүй, царай ч үгүй” гэдэг үг л тохирохоор болж. Энэ хүн чинь ингэхэд хэдэн настай удирдагч билээ дээ?

Цагаан захтнуудаа өршөөгөөгүй цагаан захтнууд
ХАРИУЛАГЧИЙН УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

УИХ-ын 76 цагаан захтан Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авч “цагаан захтнуудаа” өршөөлөөс ангид үлдээснийхээ төлөө цөөхөн ч гэсэн нэмэх оноогоор шагнуулсан байна.

За ёстой явахгүй нь
ХАРИУЛАГЧИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

Хотын захирагчийн ажлыг олон нийт дундаас муу чиглэлд үнэлж байна. Бүр сайн мууг нь ч ялгаж мэдэхээ байсан бололтой. Нийтийн тээврийн дуулиан намжаагүй, хөл толгойгоо олоогүй байхад улирлын чанартай хотын асуудлууд босож ирлээ. Энэ асуулгын хасах үзүүлэлтүүд цаашдаа ч өсөх нь маргаангүй биз ээ.

Худал дүр уналтын шалтгаан
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

Ганбаатараас хиншүү үнэртэж эхэллээ. Өнгөрөгч 7 дугаар сараас хойш тогтмол буурч буй түүний үнэлгээ энэ сард навс унасан нь алдарт дипломын тухай шуугиантай холбоотой бололтой. Олон нийтэд тэр дипломтой эсэх үл хамаатай ч CV-гээ худал бөглөсөн нь таалагдаагүй биз. Ганбаатарын унаж буй рейтингийн орон зайд Б.Бат-Эрдэнэ тоглолт хийсэн гэлтэй харагдах юм. Бусад олны таашаал хүртдэг улстөрчдийн нэр хүндэд төдий их анхаарал татах өөрчлөлт байхгүй байна.

Хариулагчдад үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид
ХАРИУЛАГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-11.2015)

Ерөнхий сайдын сөрөг үнэлгээ эрчимтэй өсөж байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Ц.Нямдорж нарын рейтинг унасаар байгаа нь тэднийг олны анхаарлын төвд байсаар байгааг харуулж байна. Тэд хасах оноотой ялдаг улстөрчид гэдгийг мартаж болохгүй юм.

Сүх далайтал
Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЭСЭХ ТАЛААРХ ҮНЭЛГЭЭ

УИХ ТАРАХ, УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ТАЛААРХ ҮНЭЛГЭЭ

Ч.Сайханбилэгийн Засгийн газар, З.Энхболдын толгойлсон УИХ огцрох эсэх нь олон нийтэд тийм ч чухал биш гэнэ. Тэднийг сүх далайтал амар байх үхрийн хувь тавилан хүлээж байна. Улстөрд хүчтэй өөрчлөлт гараасай гэж, гаргах юмсан гэж хүсэгчид ¼-ээс хэтрэхгүй байгаа гэдгээр асуулгуудын дүнгээс харж болохоор юм.

Лхагвасүрэн Э.

Судалгааны зорилтот бүлэгЭнэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацааСудалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 11-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 11-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэлСудалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлтСудалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадварИтгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалтСудалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Техникийн тайлангийн QR
Техникийн тайлангийн QR