НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ

ТОО БИШ ТЭНГЭР ЯРИНА

Шинэ оны эхний ажил байна даа… Жижигхэн тайлбар өгдөг энэ ажлаа сайхан үгсээр эхэлмээр санагдчихлаа. Бид ер нь хэтэрхий тэнгэрлэг заяатай хүмүүс юм шүү дээ.

Цэцийнх нь дээр цэнхэр тэнгэрээс өөр юу ч байхгүй. УИХ нь сайн ахаас эхлээд сансарт хиймэл дагуул хөөргөх тухай юу л бол юу л хэлэлцэнэ. Засгийн газар дээд хэмжээний уулзалт чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажил гээд бөөн завгүй. Хотын мэр нь тэнгэрт дураар хөвөгч үүл адил найрсаг мөрөөдөлтэй.

Тэнгэрлэг заяатнуудын удам юм чинь… Энэ удаад рейтинг ярихгүй бэлгэдэл ярина аа.

ГУНИГТ ДУУ БҮҮ АЯЛ
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УИХ-Д СУУДАЛ БҮХИЙ НАМ, БИЕ ДААГЧ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Сонгуулийн жил эхэлж байгаа тул том намууд том хөзрөө зах зухаас нь шидэж эхэлсэн. Гэсэн ч тэдний шидсэн уургандаа зүүсэн “сонгуулийн өгөөш” олон нийтийн сэтгэл зүйг хөдөлгөж эс чадсан бололтой. Сүүлийн 20 жил ардчилсан сонгууль гэх “театр”-т нам гэх “продакшны” найруулан үзүүлдэг жүжиг “сонгогч” үзэгчдийг уйдааж гүйцсэн бололтой. Жүжигчид нь ч, найруулга нь ч өөрчлөгддөггүй, үзэгдлийн дараалал, өгөгдөл нь давтагдсаар байдаг улигт жүжиг үзсээр байгаа юм чинь залхах нь аргагүй биз. Цоо шинэхэн тоглогч ХҮНам улстөрийн тайзан дээр буй хүлээлт, хоосон орон зайг бөглөх чадваргүй хэвээрээ л байна.

АБАЙХГҮЙ ДЭЭ & БАЙНА УУ ДАА
ХАРИУЛАГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР 11.2014-01.2016)

Сурагчдынх нь дүн ийм байгаа багшийг сургуулийн захирал яах ёстой вэ? Сургуулийнхаа хаалгыг барилтай нь биш багшдаа л арга хэмжээ авч, халж, шинэ багшийн сонгон шалгаруулалт зарлахаас өөр яалтай ч билээ. Багшаа солиод ч үр дүн гарахгүй бол яана гэсэн айдсаар дараагийн улирлын дүн хүлээсэн байдалтай өнөөгийн Засгийн газрын ажлын хурд өгөөж, иргэдийн итгэлцүүрийн уналттай ижил түвшинтэй хоног, сарууд үргэлжилсээр л…
Тэд бас зүгээр суухгүй байгаа шүү. Хүүхдийн мөнгийг гэрт нь байгаа зурагт, хөргөгчийг чинь тоолж байгаад өгнө, өгөхгүйгээ шийднэ гэснээ, за за бүгдэд чинь өглөө энэ тэр гээд хачин өгөөмөр зантай байгаа юм байна. Аргаа барахаараа яана л гэдгийн үлгэр үү, энэ одоо…

СОЦИАЛИСТ БАРИЛ
ХАРИУЛАГЧИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Дэлхийн брэнд загвараа шинэчилж, чанарын үнэлэмжээ тогтвортой барьж чадахгүй бол хэрэглэгчийн сонголтын эрх чөлөөний бүсийн гадна хаягдана. Тиймдээ ч тэд тогтвортой өрсөлдөөнд үргэлж бэлэн, тэдний амлалт, нэр төр өөдөө байдаг. Хэдэн “дуртай-улстөрч”-дийн дунд яахын аргагүй ялгарч, мэргэжлийн түвшинд тоглолт хийж, өөрийгөө брэнд болгосон цөөхөн улстөрчийн нэг нь эрхэм Ерөнхийлөгч. Гэтэл түүний үзэгчид алга ташихаа больчихжээ. Түүний зохиогчийн эрхийг нь эзэмшдэг томоос ухаалаг руу, харанхуй хананаас харагдах шил рүү, давхраас дан руу, хуучнаас шинэ рүү хийдэг өрнөл сайтай, үсрэнгүй үзэлт үзэгдлүүд өдгөө ч үнэ цэнтэй хэвээрээ л байгаа. Гэтэл яагаад түүнд хайртай үзэгчийн тоо сараас сард цөөрөөд байна вэ? Сайхан ярьсныг сонссоны дараа хүмүүс сайн үр дүн хүлээх нь тодорхой.

ЧӨЛӨӨТ УНАЛТ
ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Хиншүү жинхэнэ утгаараа үнэртэж байна тийм үү? ХҮНамын зохиогчийн эрхийг “фэнг-шүй” эзэмшдэг гэж хардаж байсан олон хүний таамаглал түүний гардан авсан ягаан үнэмлэхээр баталгаажлаа. Улстөрчдийн рейтингийг бүтэн жилд нэг удаа Х.Баттулгад алдсанаар бусдаар “магнайдаа тоос хүргээгүй энэ хурдан буяны”… Өө, биш шүү! Түүний эрэлхэг рейтинг огцом бууралтын хурдаа алдахгүй харин ч бүр чөлөөт уналтын хэмээр урагшилсаар байна. Энэ жагсаалтад урилгагүй зочилсан улстөрчийн оноо 7-оос эхэллээ. Бие даагчид бөөнөөрөө эрэмбэлэгддэг цаг ард хоцорч Ц.Даваасүрэн “өөд нар харах”-аа байжээ.

Хариулагчдад үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчид
ХАРИУЛАГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Ингэхэд ер нь сонгуулийн үр дүнгийн хэдэн хувь нь сонгогчдоос хамаардаг юм бол? гэсэн “огт хамаагүй” асуулт яагаад энэ асуулгын муруйг харах бүрт санаанд орж ирээд байдаг юм бол оо.

ҮҮЛЭНД ХЭЛСЭН ҮЛГЭР
ХАРИУЛАГЧИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Хотын мэр муу нүүрт жилд мод, шороо, гал, усны алин дээр ч бус үүлэн дээр суусан гэж зурхайн зурлагт буувал би л лав гайхахгүй. Түүнийг харалгүй бүтэн сар боллоо. Ажил хөөцөлдөөд явна уу, асуудлуудаасаа зугатаагаад байна уу? Магадгүй би их хотын утаан дундаас эрхэм мэрийг харахгүй байж болох юм.

8-ААС 5 ИЛҮҮ
УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-01.2016)

Судалгааны дүн нэгтгэж гаргасан өдөр УИХ ипотекийн зээлийн зүүг 5% болгох шийдвэр гаргасан. Арай өмнөхөн, хэдхэн хоног түрүүлж энэ хууль батлагдсан бол ч УИХ маш сайн ажиллаж байна гэсэн үнэлгээ суга өсөх ч байсан юм билүү. “Ядаж нэг ч гэсэн гэнэтийн өсөлттэй үнэлгээ харах юмсан гэж заримдаа бодох л юм байна шүү, судалгаанд хамрагдаад байгаа гэнэтийн байдлаар сонгогчид оо!” гэж хэлмээр санагдах юм заримдаа ч…

Лхагвасүрэн Э.

Судалгааны зорилтот бүлэгЭнэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацааСудалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 01-р сарын 5-нд эхлүүлж 2016 оны 01-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэлСудалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлтСудалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадварИтгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалтСудалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Техникийн тайлангийн QR
Техникийн тайлангийн QR