УЛСТӨРИЙН БАРОМЕТР

Энэхүү судалгаа нь ямар нэгэн улстөрийн нам, улс төрчийг сурталчилаагүй бөгөөд бодит нөхцөл байдлыг илэрхийлсэн болно.

Сонгууль гэдэг дуусахгүй мэт үргэлжилж, дахиж болохгүй юм шиг дуусдаг сэдэв. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө бид сонголтоо хийсэн. Өнөөдөр сонгууль хаяанд ирчихлээ. Энэ удаад судлаачид сонгуулийн ирц ямар байх талаар тандалт хийжээ. Сонгогчид сонгуульд оролцох эсэх нь улстөрчдийн шүдний өвчнүүдийн нэг болсоор удаж байна.

Миний л уншиж байснаар 2012 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 настай залуус. Тэд Монгол Улсын хүн амын 40-өөс дээш хувийг эзэлдэг болохыг сануулахад илүүдэхгүй биз. Санал өгсөн сонгогчдод гар утасны нэгж өгч, төр нь иргэнээ ил цагаанаар “хахуульдсан”-ы үр дүн энэ. Ийм бүрэн эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд төр өгсөн.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ХАРИУЛАГЧИЙН САНАЛАА ӨГӨХ ЭСЭХ (2016 ОНЫ 3-Р САРЫН БАЙДЛААР)

Энэ тоо ирэх сонгуулиар огцом нэмэгдэх ямар ч найдлага байхгүй. Харин энэ түвшингээ барих, багахан ч атугай өсгөх найдвар байвал дээдийн заяа, аманд орсон шар тос. Бас л бага ч атугай “өгөөш” хэрэгтэй болох биз.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай байна. Оролцохгүй гэж гөжүүдлээд байгаа хэсэг нь 8 хувь, шийдээгүй байгаа нь 27 хувь. Сонгуулийн Ерөнхий хороо ямар арга хэрэглэх, нэр дэвшигчид хэн байхыг тэд харзнаж байгаа. Гэхдээ тэднээс яагаад оролцохгүй гээд байгааг нь тодруулж асуухад “Итгэл алдарсан, сонгочихмоор хүн алга даа” гэж хариулсан байна. Тэгэхээр намуудын нэр дэвшигчдийн сонголт сонгогчдын итгэл үнэмшил, сонгууль өгөх байр руу явах, эсэх шийдвэртэй шууд хамааралтай бололтой.

Судалгаанд оролцогчдын 53 хувь нь аль намд санал өгөхөө шийдээгүй байна. “Улстөрийн тоглоомын нарийн ухаантай” хүмүүс тэднийг саарал хэсэг буюу хөвөгчид гэж нэрлэдэг. Тэд сонгуулийн өдөр аль намыг дугуйлах эсэхээ сурталчилгааны өдрүүдэд, сонгуулийн өдрийн өглөөний нар, тэнгэрийг шинжиж байж шийддэг.

ХАРИУЛАГЧИЙН 2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ НАМ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 2016 ОНЫ 3-Р САРЫН БАЙДЛАА)

Гэхдээ хэн нь ч намуудын мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихгүй. Магадгүй зарим хэсэг нь бие даагчдыг сонгож мэдэх юм. Аз сорьсон үйлдэл. Ардынх нь байна уу, Ардчилсан уу, хөдөлмөрийг дээдэлдэг үү, хуучны түүхтэй юу эсэхээс үл хамааран өөрийн шийдсэн сонголттой, холбирохгүй сэтгэл 47 хувьтай харагдаж байна.

“За ёстой явахгүй нь ээ” гэж уулга алдаж байсан минь саяхан. Гурван сарын өмнөх үг. Тэр үед хотын иргэдийн 19 хувь нь Э.Бат-Үүл захирагчаа “онц+сайн” гэж үнэлж байсан. Энэ тоо өнгөрөгч нэгдүгээр сард 8 хүртлээ навс унасан. Харин энэ сард 17 болж өсчээ. Сүүлийн 4 жилд хотдоо “эрс шинэчлэл” хийсэн гэж 1000 сэтгүүлч цуглуулж байж зарласан хотынхны ажил иргэдээс ийм хэмжээний дэмжлэгтэй байгаа нь чамлалттай л юм. Сайн мэдээ гэвэл нийслэлийн ажил Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажлаас даруй 10 гаруй хувиар дээгүүр үнэлгээтэй байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

Газар хувьчлахдаа, хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахдаа, хямд үнэтэй орон сууцаа борлуулахдаа, түрээслүүлэхдээ сугалаа сугалуулж, амь эрсдэлгүй зам хөндлөн гардаг азтай голионы үлгэр зохиож суухаар “зөвлөлдөх ардчилал”-ын зарчмыг сонгох цаг болж дээ! Эргэн сануулахад өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх 14 төсөл, арга хэмжээний талаар ийм хэлэлцүүлэг өрнүүлж байсан туршлага бий юмсан. Тодруулбал метрополис хотын 1,3 сая иргэний төлөөлөл 315 иргэнийг энэхүү хэлэлцүүлэгтээ урьж оролцуулж, 14 төслөө хамгийн сайн, хэрэгтэй эсэхээр нь эрэмбэлсэн. Энэ эрэмбэ дарааллынхаа дагуу төслүүдээ хэрэгжүүлэхээр болж байсан. Эхлүүлсэн сайн санаачлагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг энэхү судалгааны дүн сануулж байх шиг байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд улсынхаа түүхэнд гавьяа, гайгаараа цоллуулан үлддэг. Урвагч, алуурчин, хөрш орны гар хөл, хэн нэгний хойд дүр, төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс татгалзаж, төрийн эргэлтийг цус гаргалгүй хийхэд хувь нэмэр нь буй, иргэндээ газар өмчлүүлсэн, их өрийг тэглэсэн, мянганы зам, бүртгэлийн тогтолцооны өөрчлөлт, таван төгөлдөршил, санхүүгийн реформыг эхлүүлсэн, их өрийн эзэн гээд нэр дурдахгүй бичихэд хэний тухай ярьж байгаа нь тов тодорхой түүх болон үлдсэн Ерөнхий сайдуудын нэрсийн жагсаалтын төгсгөлд тун удахгүй бичигдэх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын нэр түүхэнд юу гэж үлдэх бол?

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

Өнөөдрийн байдлаар “Өр ширнээс айлгүй нэмж, өөрөө төлөхгүйдээ итгэж найдсан” гэж бичиж болохоор байна. Тавантолгойг “хувааж идэх” оролдлого хаашаа эргэхээс түүний түүхийн бичвэр ихээхэн шалтгаалах биз ээ. Ямартай ч түүний ард иргэдээсээ авч байгаа дэмжлэг энэ сард 4-өөс 7 хувь болж нэмэгдэж, муу үнэлгээ 17-оос 14 болж буурчээ. Засгийн газар ипотекийг дахин сэргээсэн, зарим орон сууцны зээлийн /байрлалаас хамааруулан/ хүүг 5 хувь болгон бууруулсан, малчны зээлийн хүүг 29,5-аас 18 болгон бууруулж, цаашлаад 10 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлсэн зэрэг шийдлүүд иргэдэд таалагдаж байгаа нь энэ судалгааны дүнд бодит нөлөөллөө үзүүлжээ.

Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь хүртэл бууруулж, Таван толгойд бус таван хошуу малдаа найдаж хөгжинө гэж “Поп”-уудтай өрсөлдөх санал, санаачилга, уриалга дэвшүүлсэн З.Энхболд даргатай УИХ-ын үйл ажиллагааг дэмжих олон нийтийн дэмжлэг үнэлэхүйц өөрчлөлтгүй байна.

УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

“Баяртай” гэж хэлэх цаг нь ойртсон тэдний хувьд олон нийтийн уурыг хүргэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой биз. Олон нийт олныхоо хэрээр олон ургалч. Олон нийтийн санаа бодол сөрөг талруугаа багахан хэлбийж байгаа нь манайхны “уйдамхай” зантай л холбоотой гэж харахаас өөр тайлбар надад алга аа.

Улиран одсон Хөвсгөл нуурын мөсөн дээр байгалийн гамшигтай нүүр тулж, аюул осолгүй шар ордондоо залраад буй түүний рейтинг олон нийтийн дунд хамгийн муу байна. Гэхдээ түүнд энэ огт хамаагүй болоод удаж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амбиц дэлхийн хараатай. Тэр АСЕМ-ийг мөрөөдсөн, мөрөөдөлдөө ойртсон. Сэтгэл хангалуун, сайхан хаваржиж буй.

Ганцаарчилсан тоглолт хийхдээ гаргуун, поп-улстөрчдийн хэн хэнийх нь рейтинг огцом уналттай байгааг энэ жагсаалт харуулж байна. Олон жилийн дунджаар бол хаврын хавсаргатай, хуйсарган саруудад харин ч эсрэгээрээ өсдөг. Нийт масс улстөрч-одуудад өгдөг нэмэх оноондоо харам байна. Жанжны талбайг хавартаа нэг амь оруулж, эзэгнэдэг одууд албан ажил, тойрогтоо ажиллах гээд завгүй байна. Ямартай ч энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлсэн хэвээрээ байна.

ХАРИУЛАГЧИЙН ДЭМЖИЖ БУЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

Фэнг-шүй, хиншүү, босоо гэх алдрыг хүртсэн түүний рейтинг бүтэн жилийн эргэлтэд хамгийн бага байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. CV-ндээ бичсэн сургуулиа төгссөн эсэх эргэлзээтэй дуулиан намжиж амжаагүй байхад Мүүний тухай яриа түүн рүү чиглэсэн. “Дэлхийн энхтайван” гэсэн сайхан үгэнд хууртаад ямар зорилготойг нь шалгаагүй олон улсын хуралд сууснаас өөрөөр хамааралгүй гэж өөрөө тайлбарлаж байгаа ч “юу л бол доо, юу ч хийж мэдэх нөхөр шүү дээ, юутай ч орооцолдож чадна” гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа бололтой. ХҮНамын дарга болж, удалгүй тамгаа булаацалдаж эхэлсэн нь ч энэхүү уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байх шиг байна.

Магадгүй дараагийн сард “Нүүрсний нам”-тай дайтахаа зарласан Х.Баттулга амлалтандаа хүрч нуусан хөзрөө дэлгэвэл түүний рейтинг огцом өгсөж болох юм. Олон нийт тийм зүйлд соргогоор ханддаг. Харин дэлгэхгүй бол АТГ энэ тал дээр анхаарал тавих нь гарцаагүй.

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хасах оноо С.Баярцогт руу шилжжээ. Үүнийг “Цэнхэр үст” Э.Цэрэндолгорын үлээсэн шүглийн дуутай шууд холбоотой гэж таамаглаж байгаа юм. Учир нь Э.Цэрэндолгорын олон нийтийн сүлжээгээр цацсан Мүүний тухай асуудлын мөрөөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн багийн бэлтгэн хүргэсэн нэвтрүүлэгт С.Баярцогт маш тодорхой агуулга бүхий кадруудаар дүрслэгдсэн.

ХАРИУЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИД (НИЙТ ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ ХУВИАР, 11.2014-03.2016)

АСЕМ-ийн эргэн тойронд үүсээд буй дуулианууд мөн л түүний нэртэй наалдан падаар наасан мэт яригдаж байгаа нь ч иргэдийн сэтгэл зүй, сонголтод нөлөөлж буй нь гарцаагүй. Энэ жагсаалтын шинэхэн зочин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын муу нэрийн данс ийм бага хугацаанд гэхэд хангалттай оноо цуглуулсан байна.

Лхагвасүрэн Э.

Судалгааны зорилтот бүлэгЭнэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацааСудалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэлСудалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлтСудалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадварИтгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалтСудалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Техникийн тайлангийн QR
Техникийн тайлангийн QR